5.2-оор татгалзсан бол ..

5.2-оор татгалзсан бол ..

Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрийг Оюуны өмчийн газраас хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хариу тайлбар гарган няцааж болно.

Тун саяхан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2-т заасан үндэслэлээр барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан бол ямар дараалалтай хариу тайлбар гаргах тухай Оюуны өмчийн газрын шинжээч бидэнд сургалт хийсэн юм. Тэгсэн миний хувьд нэн түрүүнд баримталдаг үндэслэлүүд маань хамгийн аргаа барсан үед хэрэглэгдэхийг олж мэдлээ 🤯 Би бүр шоок..

Манай улс эрх зүйн бүлийн хувьд “эх газрынх” гэдгийг байнга санаж, баримтлах шаардлагатайг ухаарав. Даган дуурайдаг, үлгэр авдаг эх сурвалжууд маань бүгд Англо-саксоных учраас “хөрсөн дээрээ буугаагүй” тайлбарууд гаргадаг байжээ БИ.

Тэгвэл шинжээч ямар дарааллыг бидэнд зөвлөсөн бэ?

  • Тэмдгийн харагдах, дуудагдах байдлын ялгаа
  • Мэдүүлэг гаргагчийн нэр болон барааны тэмдэг хоорондын уялдаа холбоо (эрх эзэмшигч өөрийн бизнесийн нэрээ товчилж ашигласан байдал)

Харин зах зээлд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа дээр ач холбогдол өгөхгүй гэдгийг сануулав. Энэ бол бараг хамгийн аргаа барсан тайлбар үндэслэлдээ орох юм билээ.

Тэгэхээр ямар зах зээлд ашиглагдаж байгаагаас илүү тэмдгийн ялгаатай байдлыг шинжээч илүүтэйгээр харгалзан үзэх нь байна шүү.