goclip.org шинэ платформ

goclip.org шинэ платформ

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO) болон Хөгжмийн эрхийг таниулах сан (MRAF) хамтран уран бүтээлчдэд зориулсан шинэ платформын нээлтийг сая 11 сарын 17-нд хийв. Зорилго нь креаторуудад оюуны өмчийн мэдлэгийг түгээх.

https://goclip.org/

Энэхүү комюнитид бидний мэдэх хөгжмийг түгээгч медиа Spotify, SoundCloud г.м., мөн урлаг, уран сайхан, хөгжим бүтээгчдийн хамтын удирдлагын байгууллага буюу CISAC нэгдсэн харагдана. Хамтрагч байгууллагууд нэлээд өргөн хүрээнд байх тул жагсаалтыг энд дарж үзээрэй.

goclip.org нь хөгжмийн урлагийн экосистем, дуу бичлэг, хөгжмийн түгээлт ба маркетинг, эрхийн хамгаалалтын хүрээ хязгаар, ковер дуу болон түүнд хамаарах эрх, маргаан шийдвэрлэх, дуу бүтээх, миксинг ба мастеринг, хөгжим бүтээгчдийн эрх, эрхийг шилжүүлэх ба лиценз, нэрээ дурдуулах ба шударгаар хөлс авах зэрэг бүлэг сэдвүүдийг видео, бичвэр хэлбэрээр байршуулсан байна.