Дэлхийн оюуны өмчийн байгууллагын YEP хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 8 сарын 15 хүртэл зарлагджээ.

Энэхүү Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр (YEP) нь дэлхий даяар инновацийн экосистемийг бий болгоход туслах дараагийн үеийн манлайлагчдын ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Шалгарсан 10 мэргэжилтэн 2 жилийн хугацаанд ДОӨБ-ын 10 өөр төсөл дээр ажиллана.
Шалгуурын хувьд маш боломжийн, 35 нас хүртэлх дээд боловсролтой, оюуны өмчийн чиглэлээр 2 жил ажилласан туршлагатай бол хүсэлтээ дараах холбоосоор илгээх юм.
https://www.wipo.int/web/working-at-wipo/young-experts-program
Жилд 6400 орчим хүсэлт хүлээн авдгаас аравхан хүнийг шалгаруулдаг нэлээд өрсөлдөөнтэй уг хөтөлбөрийг сонирхоод үзээрэй, амжилт!
…
Миний хувьд хоёр дахь удаагаа хүсэлтээ явуулж байна. YEP анх зарлагддаг жил явуулж байсан учраас шаардлагатай бичих зүйлүүдээ биччихсэн байсан юм. Энэ жил сонгосон хөтөлбөртэй уялдуулж өмнө бичсэнийгээ багахан өөрчилж явууллаа.
Ямар баримт бичиг бүрдүүлсэн болон үйл явцаас дурдвал:
- WIPO-ийн вэб хуудаст хувийн мэдээлэл, боловсрол (юугаар сурснаа товч бичнэ), ажлын туршлага зэргийг оруулахад дараа дараагийн хөтөлбөрт бүртгүүлэхэд хадгалагдчихсан байдаг.
- Яагаад уг хөтөлбөрийг сонгосон болон өөрийгөө яагаад тохирно гэж бодож байгаагаа бичнэ.
- Гаргасан амжилтууд
- Motivation letter
- Одоогийн эрхэлж байгаа ажлаа яагаад орхих болсон тухайгаа тус тус 3000 тэмдэгтэд багтаан бичнэ
Энэ жилийн хувьд 7 хоногийн дотор дараагийн тест шалгалтад орох тухай захидал авлаа. Тест 15 асуулттай 20 минутын хязгаартай байв. Эхний 9 асуулт англи хэл дээр хэр уншиж ойлгож байгааг, 6 асуулт нь Excel-ийн суурь ойлголт, томъёолол шалгав. Өчигдөрхөн шалгалт өгсөн учир одоогоор хариу ирээгүй л байна даа
fingers crossed 🤞
Update: тэнцээгүй