
Shoppy, Zochil гэх мэт худалдааны платформууд Amazon-оос оюуны өмчийн зөрчлийг machine learning ашиглан хэрхэн шийдвэрлэж байгаагаас санаа авч хэрэгжүүлээсэй гээд бичиж байнаа.
Доорх Amazon icon дээр дарж Англи хэл дээрх зааврыг үзнэ үү.
Amazon дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж байгаа бол оюуны өмчөө хэрхэн хамгаалах вэ?
1. Юун түрүүнд тухайн борлуулалт хийгдэж байгаа улс оронд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хийсэн байх
Зохиогчийн эрхээс бусад бүх оюуны өмчийн эрхийн төрлүүд нь зөвхөн тухайн улс орны оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр хамгаалагдана. Тиймээс Amazon дээрх борлуулалт нь аль оронд илүү их эрэлттэй байна, тэдгээр орнуудад эрхийн хамгаалалтыг хийж бүртгэлийн ажлыг оюуны өмчөөр мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө авч бүртгүүлээрэй.
Улс орнуудыг сонгох шаардлага юунд байна вэ гэвэл улс орон бүрийн хууль эрх зүйн орчин, бүртгэлийн хугацаа, тавигдах шаардлагууд өөр өөрөөс гадна, бүртгэлийн хураамж улс орон бүрт нэлээд ялгаатай болно.
2. Ингээд Amazon-д эрхийн хамгаалалтын мэдээллийг оруулна
Үүнд эрх эзэмшигч, оюуны өмчийн эрхийн мэдүүлгийн/бүртгэлийн дугаар, хүчинтэй хугацаа, аль салбар чиглэл эрхийн хамгаалалт хийсэн тухай мэдээлэл, аль аль байгууллагад албан ёсны гэрээтэйгээр ашиглуулж байгаа тухай, мөн эрх эзэмшигчийн нэрийн өмнөөс хэн гомдол мэдээллийг хариуцан ажиллаж байгаа зэрэг мэдээллийг Amazon-д бүртгүүлнэ.
3. Одоо харин танаас зөвшөөрөл аваагүй этгээдийн мэдээллийг оруулах цаг
Хуурамч бараа, бүтээгдэхүүний зураг пост, борлуулагчийн мэдээлэл бүхий холбоосыг өөрийн жинхэнэ бүтээгдэхүүний мэдээллийг харьцуулах боломжтойгоор мэдээлж оруулна. Өмнөх алхамд албан ёсоор борлуулж байгаа гэрээлэгчдийн мэдээллийг бүрэн оруулсан учраас гэрээлэгч энэ дунд хохирохгүй байх арга хэмжээг та авсан байх ёстой. Мөн оюуны өмчийн аль төрлийн эрхийн зөрчил болохыг тодорхой тусгахыг Amazon-оос онцгой анхааруулж байв.
4. Зөрчлийн хэр хэмжээг тодорхой тусгах
Өөрөөр хэлбэл эрх зөрчиж байгаа борлуулагчийн бүх бараа, үйлчилгээ хуурамч байна уу, аль эсвэл тэр дунд ганц нэгхэн бүтээгдэхүүн хуурамч байна уу гэдгийг ялгаж, тодруулж мэдээлнэ.
5. Гомдол мэдээллийн түүх үүснэ
Эрх эзэмшигч Таны гомдол мэдээллийн бүх түүх үүснэ. Нэг бүрчлэн тухайн гомдол ямар шатандаа явж байна гэдгийг тодорхой харах боломжтой байх юм. Amazon дийлэнхдээ долоон долоо хоногийн дотор гомдлыг шийдвэрлэдэг гэнэ.