Патентаа гардан авсан өдрөө хуурамч бүтээгдэхүүн борлуулагдаж байгааг мэдсэн үйлчлүүлэгчийн бодит кэйс

ПАТЕНТ-ын гол шаардлага ЦОО ШИНЭ БАЙХ
Патентын анхдагч мэдүүлсэн огноо жишээ нь 2023 онд мэдүүлсэн бол тухайн шийдэл 2023 оноос хойш + нийгмийн сүлжээнд нийтэлж, зар сурталчилгаа хийснээс хойш аль ч улс оронд цоо шинэ байдлаа алдсан гэсэн үг (буюу уг шаардлагыг биелүүлэхгүй бол патент гарахгүй ээ).
ПАТЕНТын онцгой эрх аль улсад бүртгүүлснээс хамааран ЗӨВХӨН тухайн улсад хамгаалагддаг = Монголдоо патент авсан бол зөвхөн Монголдоо л хамгаалагдана буюу ХЯТАДАД ХАМГААЛАГДАХГҮЙ
бодит кэйс дээр яасан бэ гэвэл..
Монголдоо оюуны өмчийн эрхийн хамгаалалттай хэдий ч Хятадаас хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирсээр байна. Яах вэ?
Монголдоо патент авах нь хангалтгүй байна. Хятадад ч тэр патенттай болох шаардлага үүсч байна. Гэтэл патентын цоо шинэ байх шаардлага аль ч улс оронд адил үйлчилж байгаа учраас Монголдоо патентын мэдүүлгийг мэдүүлснээс хойш тухайн улсын хуульд заасан #grace_period = ЗУРГААН САРын дотор (жишээ нь бүтээгдэхүнний загварын патентын тухай ярьж байгаа учраас) Хятадад мэдүүлж байж сая Таны ПАТЕНТ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЦОО ШИНЭ БАЙДЛЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ юм.
Харамсалтай нь манай үйлчлүүлэгчийн хувьд 2023 онд патентын анхдагч огноотой бөгөөд одоо Хятадад хамгаалах шаардлага үүсч буй хэдий ч цоо шинэ байдлаа алдсан учир патент нь Хятадад хамгаалагдах боломжгүй.
Цаашлаад Турк улсыг судлах шаардлага ажиглагдаж байна.
Аль улстай бизнесийн харилцаа тогтоож байгааг мэдэрч, бэлтгэж, судлах бас зөвлөх, мэдүүлэх хэрэгцээ шаардлага буюу гадаад улс оронд эрхийн хамгаалалтыг тэлэх шаардлага үүсч байна. Гэтэл энэ ажил маш их зардалтай байдаг учраас дийлэнх ЖДҮ, зохион бүтээгчид эрсдэлтэй хамгаалалтгүй нөхцөлд бизнес эрхэлж байна даа..
