DL301 Patents

DL301 Patents

WIPO DL301-ийг судлаж шалгалт өгөв өө. Шалгалт өгөх хугацаа 10 өдөр үргэлжилсэн ч Монгол хүн байна даа..

Цэвэр шинэ бүтээлийн патентын тухай сургалт байлаа.

Патентын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, олон улсын гэрээ конвенциудын үзэл баримтлал, түүнд нэгдэж орсон улс орны хүлээсэн үүрэг, минимум стандарт шалгуур, зарчим, патентын мэдүүлэг гаргахад анхаарах зүйл, томъёолол бичих тухай ойлголт, томъёоллын төрлүүд, эрхийн хэрэгжилт, шүүхэд маргаан гаргах асуудал, технологи дамжуулалт, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, бодлого зэрэг сэдвүүдийг багцлан хүргэсэн сургалт байлаа.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага жил бүрийн 12 сарын 15-аас хойш он дуустал бүх төлбөртэй сургалтууддаа үнэ төлбөргүй нээлттэй нэвтрэх боломжийг олгодог. Сургалтын мэдээллийг үзэх бол яг одоо энд дарж үзээрэй.

Патентын талаар мэргэшин судлаж байгаа хүн бүр үзэж судлах шаардлагатай, маш үр өгөөжтэй сургалт байлаа.

Update: шалгалтад тэнцээгүй