ЕХ-ны ЖДҮ сангаас суралцах нь

ЕХ-ны ЖДҮ сангаас суралцах нь

EUIPO SME Fund нь Европын Холбооны Оюуны Өмчийн Газар (EUIPO) болон Европын Комиссын хамтарсан сан бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд оюуны өмчийн эрхээ хамгаалах, хөгжүүлэхэд гарсан зардлыг буцаан олгох замаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм байна.

Энэ оны хөтөлбөр 2 дугаар сарын 3-аас 12 дугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Яадаг “САН” бэ?

Европын Холбооны гишүүн орны жижиг дунд бизнес эрхлэгчид оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхэд шаардагдах төлбөрийн тодорхой хувийг буцаан авах боломжтой.

Дараах дэмжлэгийг үзүүлдэг юм байна. Үүнд:

Voucher 1 
Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын бүртгэлийн төлбөрийн 75%-ийг буцаан олгоно.

Voucher 2
Патентын бүртгэлийн төлбөрийн 50%-ийг буцаан олгоно.

Voucher 3
Ургамлын шинэ сортыг хамгаалах төлбөрийн 50%-ийг буцаан олгоно.

Voucher 4
IP Scan үйлчилгээнд хамрагдсан зардлын 90%-ийг буцаан олгоно.

Яагаад чухал вэ?

Миний анзаарснаар манай орны ЖДҮ эрхлэгчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх байтугай оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийх сонголтыг хамгийн сүүлд эрэмбэлж байх шиг санагддаг. Ийм учраас оюуны өмчид ач холбогдол өгч, зардал гаргадаггүй буюу “тун эрсдэлтэй нөхцөл”-д бизнес эрхэлдэг.

Тэгвэл яг энэ асуудлыг Европын холбоо ЖДҮ сангаараа дамжуулан шийдсэн байна.

  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь бизнесийн үнэ цэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Санхүүгийн дарамтыг бууруулж, ЖДБ-үүдийг инноваци, бүтээлч сэтгэлгээнд түлхүү анхаарахад тусална.

IP Scan

EUIPO SME Fund-ийн хүрээнд санал болгодог IP Scan үйлчилгээ нь жижиг, дунд бизнесүүдэд зориулсан оюуны өмчийн стратегийн үнэлгээ юм. Энэ нь бизнесийн одоо байгаа болон ирээдүйд үүсч болох оюуны өмчийн (IP) хөрөнгийг тодорхойлох, хамгаалах, хөгжүүлэхэд туслах зорилготой.

IP Scan үйлчилгээний гол онцлог

1. Бизнесийн IP хөрөнгийн үнэлгээ

Байгаа болон боломжит оюуны өмчийн хөрөнгийг (брэнд, патент, зохиогчийн эрх, худалдааны нууц, дата мэдээлэл г.м.) тодорхойлж, эдгээрийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөх.

2. Стратегийн зөвлөмж

Оюуны өмчийг бизнесийн стратегитай уялдуулан оновчтой ашиглах талаар төлөвлөгөө боловсруулж, болзошгүй эрсдлүүдийг тодорхойлон, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх.

3. Санхүүгийн дэмжлэг

IP Scan үйлчилгээнд хамрагдсан зардлын 90%-ийг EUIPO сангаас буцаан олгох.

ЖДҮ дэмжих санд хандаж буй дийлэнх бизнес эрхлэгчид IP Scan үйлчилгээг авдаг гэнэ.

Бизнесийн үйл ажиллагаандаа оюуны өмчийг үр ашигтайгаар удирдах, хөгжүүлэх төлөвлөгөөтэй болж, болзошгүй хууль эрх зүйн эрсдлээс урьдчилан сэргийлж, брэндийн үнэ цэнийг өсгөн, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд энэхүү IP SCAN шиг дэмжлэг манай бизнес эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй юм.