Энэхүү нийтлэлийг Бээжин хотод төвтэй, олон улсын тэргүүлэх оюуны өмчийн хуулийн фирмийн партнер Xuefang Huang бэлтгэсэн бөгөөд зохиогчийн зөвшөөрлөөр монгол хэлнээ орчуулан хүргэж байна.
ХЯТАД УЛС ДАХ ШУДАРГА БУСААР БҮРТГЭГДСЭН БАРААНЫ ТЭМДГҮҮД
I. ТОДОРХОЙЛОЛТ, ТӨРӨЛ, ШАЛТГААН, АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Хятад Улсад барааны тэмдгийн эрхийг хамгаалахдаа дэлхийн олон орны нэгэн адил “түрүүлж мэдүүлсэн нь эрхээ хамгаалах” (first-to-file) зарчмыг баримталдаг. Бүртгүүлэхийн өмнө барааны тэмдгээ ашигласан байх шалгуур тавихгүй хэдий ч Хятадын Барааны тэмдгийн тухай хуульд (цаашид “хууль” гэх) шударгаар мэдүүлэх шаардлага тавьж ирсэн.
2019 онд “бодитоор ашиглах зорилгогүйгээр шударга бус санаархлаар гаргасан барааны тэмдгийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзах” тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Үүний үр дүнд “шударгаар” мөн “ашиглах зорилготойгоор” бүртгүүлэх нь барааны тэмдгийн мэдүүлгийн суурь нөхцөл болж, Хятадын Үндэсний Оюуны Өмчийн Захиргаа (CNIPA)-ийн шүүлтийн үйл явц болон үүний дараах үргэлжилсэн шүүх шатны ажиллагаанд чухал хүчин зүйл болоод байна.
Шударга бусаар бүртгүүлсэн барааны тэмдгийн асуудал нь Хятадад удаан хугацаанд томоохон сорилтыг дагуулж байна. Бүртгэл суурьтай, хариуцлага-шийтгэл хүлээлгэх тогтолцоо сул учраас энэхүү сорилт нь бага зардлаар өндөр ашиг олох хялбар бизнесийн загвар болон хувирсантай холбоотой юм. Барааны тэмдгийн агентлаг байгуулах босго харьцангуй бага байдаг нь энэ төрлийн мэдүүлгийг өөгшүүлэхэхээс гадна зарим агентлаг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан энэ хэрэгт оролцох тохиолдол гарч байна. Одоогоор Хятад улсад АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрынх (USPTO) шиг шударга бус агентлагийн гаргасан бүх мэдүүлгийг залилангийн үндэслэлээр хүчингүй болгох практик нэвтрүүлээгүй юм.
Шударга бусаар бүртгүүлсэн барааны тэмдгийн үйлдлийг дараах хоёр ангилалд хувааж болно:
- Бусдын хууль ёсны худалдааны тэмдэглэгээг урьдчилж эзэмших;
- Олон нийтийн эх сурвалж, анхаарал татсан үг хэллэгийг хувьдаа завших.
Түгээмэл хэлбэрүүд:
- Алдартай тэмдгийг дөрөөлж ашиг хүртэх “free-riding”
Бусдын нэр хүндтэй барааны тэмдэг эсвэл худалдааны нэрийг хуулбарлах, дуурайх замаар бусдын нэр хүнд (goodwill)-ийг ашиглах. Энэ бол хамгийн түгээмэл арга. - Барааны тэмдгийг хэт их хэмжээгээр нөөцөлж мэдүүлэх “trade mark hoarding”
Ашиглах зорилгогүй атлаа бодит бизнесийн хэрэгцээнээс давсан олон тооны тэмдгийг дараа нь шилжүүлэх, худалдах замаар ашиг олох зорилготойгоор мэдүүлэх. - Тренд үг хэллэг, олон нийтийн эх сурвалжийг буруугаар ашиглах
Томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаан, олны танил хүн, интернетэд танигдсан үг хэллэгтэй холбоотой тэмдгийг урьдчилан мэдүүлж бүртгүүлэх. - Залилан болон бусад зохисгүй аргаар бүртгүүлэх
Анхандаа хуурамч баримт ашиглахыг ойлгодог байсан бол сүүлийн үеийн шүүхийн тайлбаруудад “бусад зохисгүй арга” гэх ойлголт өргөжиж, нэг буюу хэд хэдэн эрх эзэмшигчийн тэмдгийг өргөн хүрээнд хуулбарлах, дуурайх үйлдлийг хамруулах болсон. Энэ нь бүртгэгдсэнээс хойш 5 жилийн дараа шударга бусаар бүртгүүлсэн барааны тэмдгийн эрхийг хүчингүй болгох боломжийг нэмэгдүүлж байна.
Зарим этгээд Их Британи, Британийн Виржиний арлууд, Кайман, Хонконг зэрэг улсын хялбар нөхцөлийг ашиглан төөрөгдүүлэхүйц нэртэй компани байгуулж, Хятадад дуураймал мэдүүлэг гаргаж байна. 2024 онд Хятадад мэдүүлэг гаргасан Их Британийн топ 10 мэдүүлэгчийн 7 нь танигдаагүй компани байсан бөгөөд уламжлалт бус төлөөлөгчдөөр дамжуулан 700 гаруй тэмдэг мэдүүлжээ. 2025 онд мөн Хятадын дөрвөн агентлаг “АНУ”-ын мэдүүлэгчдийн нэрээр 9,000 орчим тэмдэг мэдүүлсэн бөгөөд бүгд Колорадо мужийн ижил хаяг ашигласан байв. Үүнтэй холбоотойгоор CNIPA энэ төрлийн мэдүүлгийн тоог бууруулах зорилгоор идэвхтэй арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2021 онд 482,000 шударга бус мэдүүлэгт арга хэмжээ авч, үүнээс 60,400 хэт олноор мэдүүлсэн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан; 2023 оны эхний хагаст 249,000 гаруй; 2024 оны эхний хагаст 205,000 гаруй мэдүүлэгт арга хэмжээ авчээ.
CNIPA “шударга бус” санаархлыг үнэлэхдээ дараах хүчин зүйлийг харгалзаж үздэг. Үүнд:
- мэдүүлгийн тоо болон хамаарах бараа, үйлчилгээний ангилал нь тухайн этгээдийн бизнесийн бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэх;
- гуравдагч этгээдийн тэмдэгтэй төсөөтэй эсэх;
- өмнөх тэмдгийн нэр хүнд;
- талуудын өмнөх бизнесийн харилцаа;
- олон тооны барааны тэмдгийн эрхийг шилжүүлсэн түүх бий эсэх;
- өмнө нь тухайн мэдүүлэг гаргагч шударга бус санаархлаар барааны тэмдэг бүртгүүлсэн/мэдүүлсэн тухай албан ёсны дүгнэлт гарч байсан эсэх.
II. БОЛОМЖИТ АРГА ХЭМЖЭЭ
Шударга бус барааны тэмдгийн бүртгэлтэй тэмцэх дараах боломжит аргууд бий. Үүнд:
1. Шүүлтийн явцад олноор мэдүүлсэн тэмдгийг мэдээлэх
Шударга “good faith” зарчимд үндэслэн бүртгэхээс татгалзах шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг CNIPA-д уламжлах.
2022 онд “Bing Dwen Dwen”, “Eileen Gu”-тэй холбоотой 429 мэдүүлэг, 2025 онд “DeepSeek”-ийн 63 мэдүүлгийг CNIPA тус тус бүртгэхээс татгалзсан. 300 гаруй дуураймал тэмдгийн талаар нэгэн Хонконгийн компани CNIPA-д мэдэгдсэнээр 200 гаруй орчмыг нь бүртгэхээс татгалзаж байв. Гэхдээ энэ нь албан ёсны механизм биш тул 2022 оноос хойш амжилттай хэрэгжих нь харьцангуй цөөрсөн.
2. Мэдүүлгийн нийтэд мэдээлэх хугацаанд эсэргүүцэл гаргах
Эсэргүүлэл гаргах хугацаа одоогийн байдлаар 3 сар боловч шинэчилсэн төсөлд 2 сар болж өөрчлөгдөхөөр тусгагдсан.
Эсэргүүцэл гаргах боломжит үндэслэлд:
- бүртгэлтэй барааны тэмдгийн эрх;
- барааны тэмдгийг зах зээлд ашигласан байдал;
- худалдааны нэр;
- зохиогчийн эрх;
- алдар нэртэй холбогдох эрх;
- мерчандайз эрх (нэрд гарсан, зохиогчийн эрхтэй бүтээлийн зохиомол нэр, дүрслэл болон түүнд хамаарах бусад эрх);
- хэт олноор мэдүүлсэн барааны тэмдэг;
- барааны тэмдгийг хуулбарлах, дуурайх санаархал;
- ялгагдах шинж чанаргүй зэрэг орно.
| Он | CNIPA-д ирүүлсэн эсэргүүцлийн тоо | CNIPA-аас шийдвэрлэсэн эсэргүүцлийн тоо | CNIPA-аас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн эсэргүүцлийн хувь хэмжээ |
| 2020 | 134,000 | 149,000 | 47.2% (Marks & Clerk: 79% – албан бус эх сурвалж) |
| 2021 | 176,045 | 164,000 | 49% |
| 2022 | 145,821 | 169,000 | 56.9% |
| 2023 | 115,051 | 153,000 | 60.4% |
| 2024 | 121,938 | 103,000 | 63.1% |
| 2025 | 111,300 | 112,000 | 58.7% (албан бус эх сурвалж) (Marks & Clerk: 87.21% – албан бус эх сурвалж) |
3. Барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах
Бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргах үндэслэл нь дээрх эсэргүүцэл гаргах үндэслэлүүдтэй төстэй. Гэвч таван жилээс дээш хугацаанд бүртгэлтэй байгаа барааны тэмдгийн хувьд өмнөх эрхэд тулгуурласан шаардлага гаргахыг хүлээн зөвшөөрөхөө больсон тул хүчингүй болгуулах ажиллагаа нь мэдэгдэхүйц хүндрэлтэй болсон.
Дараах хоёр үндэслэлээр хүсэлт гаргана: (i) “нийтэд танигдсан тэмдэг” + “шударга бус санаархал (bad faith)” — хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй арга зам; (ii) маргаан бүхий барааны тэмдэг нь “бусад зохисгүй аргаар” бүртгэгдсэн байх.
Шүүхийн тайлбарын үр дүнд “бусад зохисгүй арга” гэх ойлголтын хамрах хүрээ тэлж, нэр хүндтэй тэмдгийг их хэмжээгээр хуулбарлах, дуурайх эсвэл урьтаж эзэмших зорилгоор бүртгүүлэх зэргийг хамруулах болсон нь өмнөх шударга бус бүртгэлийг хүчингүй болгох бодит боломж болж байна. Тансаг зэрэглэлийн автомашины салбарын нэгэн харилцагчийн өмнөөс бид (Marks & Clerk) энэхүү үндэслэлийг ашиглан, 30 жилийн турш бүртгэлтэй байсан бөгөөд мужийн түвшний “алдартай брэнд” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн хуулбар (copycat) барааны тэмдгийн эрхийг дөрвөн жил үргэлжилсэн ажиллагааны эцэст амжилттайгаар хүчингүй болгосон.
| Он | CNIPA-д ирүүлсэн хүчингүй болгуулах хүсэлтийн тоо | CNIPA-аас шийдвэрлэсэн хүчингүй болгуулах хүсэлтийн тоо | CNIPA-аас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн хүчингүй болгуулах хүсэлтийн хувь хэмжээ |
| 2020 | 53,019 | 42,778 | 71.1% (Marks & Clerk: 85.5% – албан бус эх сурвалж) |
| 2021 | 68,435 | 57,800 | N/A |
| 2022 | 71,308 | 48,841 | 75% |
| 2023 | 70,788 | 68,886 | N/A |
| 2024 | 69,205 | 62,348 | N/A |
| 2025 | 61,346 | 75,333 | N/A (2026 оны 2 сарын байдлаар 69.7% – албан бус эх сурвалж) |
4. Зах зээлд 3 жилийн хугацаанд ашиглаагүй барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах (Non-use cancellation)
Энэ нь харьцангуй бага зардалтай, хамгийн энгийн арга бөгөөд нотлох үүрэг голчлон бүртгэл эзэмшигч талд ногддог тул түгээмэл хэрэглэгддэг.
2019 оны эхний хагас жилд CNIPA-ийн барааны тэмдгийн эрхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан хувь 71.6%. Харин бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэрт дээд шатны байгууллагаас гаргасан хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 онд 82.2%, 2022 онд 82.8% хувиар тус тус шийдвэрийг хангаж шийдвэрлэжээ.
Гэсэн хэдий ч тодорхойгүй байдал, эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, мэдүүлэгч эсхүл түүний төлөөлөгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар үйлдэх явдал энэ үр дүнтэй стратегийг сулруулах боломжтой. Жишээ нь бид (Marks & Clerk) илэрхий хуурамч нотлох баримт (буйдангийн зураг дээрх үг үсгийн алдаа)-тай таарч байсан боловч тухайн бүртгэл эхний шатанд хүчинтэй хэвээр үлдэж, зөвхөн шүүхийн шатанд залруулсан тохиолдол бий. Ийм төрлийн хуурамч үйлдэлд ногдуулах хариуцлага нь одоогоор харьцангуй ховор хэвээр байна. Цаашлаад, бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийн тоо 2017 онд 56,000 байсан бол 2024 онд 229,000 болж өссөн. 2025 оны эхэн үеэс CNIPA бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргагчдаас нарийвчилсан үндэслэл болон урьдчилсан шалгалт, мөрдөн шинжилгээний түвшний нотлох баримт гаргахыг шаардах болсон бөгөөд энэ нь хүсэлтийг хүлээн авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, уг ажиллагааг эхлүүлэхэд илүү хүндрэлтэй болсон.
5. Зах зээлийн зохицуулалтын газарт гомдол гаргах эсвэл шударга бус өрсөлдөөний эсрэг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах
Хятадын Зах зээлийн зохицуулалтын газар (AMR)-т хандах нь харьцангуй бага зардал, бага ажиллагаа шаарддаг бөгөөд 2–3 сарын дотор шийдвэрлэгддэг. Гэвч энэ журмаар эрх эзэмшигч талд нөхөн төлбөр олгогдохгүй бөгөөд зөвхөн зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага ногдуулдаг. Харин иргэний журмаар шүүхэд хандсанаар эрхээ хамгаалахад гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс болон бусад үндэслэлтэй холбогдох зардлыг гаргуулахын зэрэгцээ хохирол, нөхөн төлбөр шаардах боломжтой.
Хөдөлгөөний болон удирдлагын технологийн салбарын дэлхийн тэргүүлэгч компани болох Parker –ийн зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг нь удаа дараа урьдчилан бүртгүүлэх (pre-emptive filing) үйлдэл гаргасан компанийн эсрэг AMR-т гомдол гаргаж, улмаар тухайн бүртгүүлэгчид 10,000 юанийн (ойролцоогоор 1,570 ам.доллар) торгууль ногдуулсан. Мөн бид (Marks & Clerk) тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч харилцагчийг төлөөлөн, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг дуураймал (copycat) компанийг төлөөлөн 20 хуурамч барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан Бээжин хотод байрлах агентлагийн эсрэг AMR-д гомдол гаргаж, үүний үр дүнд тус агентлагт 70,000 юанийн (ойролцоогоор 11,000 ам.доллар) торгууль ногдуулсан бөгөөд энэ нь Бээжин хотод ийм төрлийн зөрчилд торгууль ногдуулсан анхны тохиолдол болсон юм.
2021 онд Шямэнь хотын Дунд шатны Ардын шүүхээс хоёр компани болон тэдгээрийн хяналтын хувьцаа эзэмшигчид нь Emerson компанийн барааны тэмдгүүдтэй төстэй 48 тэмдгийг бүртгүүлэн эзэмшсэн үйлдлээр шударга бус өрсөлдөөн эрхэлсэн гэж үзсэн. Түүнчлэн уг зөрчлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн барааны тэмдгийн агентлагийг хамтран хариуцагчаар тогтоон, нийт 1.6 сая юань (ойролцоогоор 251,500 ам.доллар)-ийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг нь барааны тэмдгийг бодитоор ашиглаагүй байсан ч зөвхөн бусдын тэмдгийг урьдчилан бүртгүүлж эрх эзэмшсэн (trademark squatting) үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцсон улсын хэмжээний анхны шүүхийн шийдвэр болсон.
Үүнээс гадна бид (Marks & Clerk) нэгэн харилцагчийн нэрийн өмнөөс үүнтэй төстэй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс нааштай шийдвэр гаргуулж чадсан. Эдгээрээс гадна зарим эрх эзэмшигч маргааныг хурдан шийдвэрлэхийн тулд тэмдгийг төлбөртэйгээр шилжүүлэн авах арга хэрэглэдэг. Хэдийгээр энэ нь тодорхой эрсдэлтэй (тухайлбэл CNIPA шударга бус бүртгэлтэй холбогдох эрхийг шилжүүлсэн түүхтэй этгээдийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзах магадлалтай) ч практикт үр дүнтэй арилжааны шийдэл хэвээр байна. Шүүхийн болон бусад хууль зүйн ажиллагааг түрүүлж эхлүүлэх нь ихэнх тохиолдолд давуу тал болдог.
Нийтлэл бичсэн:
Xuefang Huang
Партнер | Хууль ёсны төлөөлөгч
Marks & Clerk Beijing
This article was authored by Xuefang Huang, a partner at a leading international intellectual property law firm based in Beijing, and is presented here in Mongolian with the author’s permission.
I. Definition, Types, Causes, and Official Efforts
China operates a “first-to-file” principle for trade mark registration, consistent with most jurisdictions worldwide, where prior use is not a prerequisite for registration. However, the law on trade marks has long required that applications be filed in good faith.
Since the 2019 amendment, the law explicitly states that “a trade mark application filed in bad faith without intent to use shall be rejected”. “Good faith” and “intent to use” have become default conditions for trade mark applications in China, and are increasingly important in examinations by the China National Intellectual Property Administration (CNIPA) and subsequent judicial proceedings.
Bad-faith trade marks have long been a significant challenge in China. One reason is that, under a registration-based system without severe penalties, it can easily become a low-cost business model generating significant profits. The low barrier to establishing trade mark agencies is often linked to bad-faith filings, with some agencies even participating through affiliated companies. Currently, China has not adopted practices like the USPTO’s cancellation of all applications filed by dishonest agencies on grounds of fraud.
Bad-faith trade mark behaviours mainly fall into two categories: pre-empting others’ legitimate prior commercial identifiers; and misappropriating public resources. Specific types include:
- Free-riding on famous marks: Reproducing or imitating others’ reputable trade marks or trade names to benefit from their goodwill. This is the most common type.
- Trade mark hoarding: Filing a large number of trade marks far beyond normal business needs, while lacking genuine intent to use and aiming to profit from assignment.
- Hijacking trending terms / Misappropriating public resources: Pre-emptively registering signs related to major events/competitions, public figures, internet catchphrases, etc.
- Registration by fraud or other improper means: Initially referring to forged documents, recent judicial interpretations have expanded “other improper means” to include large-scale reproduction or imitation of marks belonging to one or multiple right holders, increasing the chances of successfully invalidating bad-faith marks registered for over five years.
Some exploit low incorporation thresholds (e.g. UK, BVI, Cayman, Hong Kong) to set up deceptively named companies that file imitative applications in China. In 2024, seven of top ten UK applicants to China were unknown UK companies, filing over 700 marks through non-traditional agents. In 2025, four Chinese agencies filed nearly 9,000 marks for “US” applicants (12% of US-sourced applications), all using a Colorado address, mostly for Chinese character marks or stylised model designations.
Due to this, the CNIPA have been making efforts to reduce bad-faith applications: In 2021, it cracked down on 482,000 bad-faith marks, including proactively rejecting 60,400 hoarded marks. It cracked down on over 249,000 such marks in the first half of 2023 and 205,000 in the first half of 2024.
In its bad-faith assessments, CNIPA typically considers the following factors:
- the volume and classes of applications relative to the applicant’s legitimate business needs;
- the similarity of the marks to those of the challenger or third parties;
- the reputation of the challenger’s or third parties’ marks;
- any prior commercial dealings between the applicant and the challenger;
- any pattern of mass trade mark assignments; and
- any prior official findings of bad faith on the part of the applicant.
II. Available Remedies
Current available remedies against bad-faith trade marks are as follows:
1. Reporting bulk applications during examination
Consider writing to CNIPA, requesting its proactive rejection grounded in the principle of good faith.
In 2022, CNIPA rejected 429 “Bing Dwen Dwen” and ” Eileen Gu” applications. In 2025, it rejected 63 “DeepSeek” filings. We once reported a Hong Kong company filing more than 300 imitative marks for a client, leading CNIPA to proactively reject over 200 marks. However, this informal procedure, with no regulatory obligation for CNIPA to enforce, has rarely succeeded post-2022.
2. Opposing during publication (current 3 months, but proposed as 2 months in the latest draft revision of the Trade Marks Law)
Grounds typically include prior trade mark rights, prior trade mark use, trade name rights, copyrights, personal name rights, merchandising rights (e.g. rights relating to the names or images of fictional characters featured in reputable, copyrighted works), hoarding, copying and imitating malice, and lack of distinctiveness.
| Year | Number of oppositions received by CNIPA | Number of oppositions decided by CNIPA | Average percent of oppositions upheld in whole or in part by CNIPA |
| 2020 | 134,000 | 149,000 | 47.2% (Marks & Clerk: 79% – unofficial source) |
| 2021 | 176,045 | 164,000 | 49% |
| 2022 | 145,821 | 169,000 | 56.9% |
| 2023 | 115,051 | 153,000 | 60.4% |
| 2024 | 121,938 | 103,000 | 63.1% |
| 2025 | 111,300 | 112,000 | 58.7% (unofficial source) (Marks & Clerk: 87.21% -unofficial source) |
3. Invalidating registered marks
Grounds are similar to oppositions. For marks registered for over five (5) years, claims based on prior rights are no longer admissible, making invalidation significantly harder. Two main grounds remain viable: (i) “well-known mark + bad faith” – an extremely difficult path; (ii) the contested mark was registered by “other improper means.”
Through judicial interpretation, “other improper means” has been expanded to cover large-scale reproduction, imitation, or pre-emption of reputable marks. This provides a viable path to remove older bad-faith registrations. We successfully used this ground, after four years of proceedings, to invalidate several copycat marks that had been registered for nearly 30 years and had even received a provincial “famous brand” title, for a luxury car client.
| Year | Number of invalidation actions received by CNIPA | Number of invalidation actions decided by CNIPA | Average percent of invalidation actions upheld in whole or in part by CNIPA |
| 2020 | 53,019 | 42,778 | 71.1% (Marks & Clerk: 85.5% – unofficial source) |
| 2021 | 68,435 | 57,800 | N/A |
| 2022 | 71,308 | 48,841 | 75% |
| 2023 | 70,788 | 68,886 | N/A |
| 2024 | 69,205 | 62,348 | N/A |
| 2025 | 61,346 | 75,333 | N/A *69.7% for Feb 2026 – unofficial source |
4. Filing a cancellation request for marks that have been unused for over three (3) years
This procedure is simple and relatively low-cost, as the burden of proof rests primarily on the registrant. It is therefore often the preferred remedy.
CNIPA’s cancellation rate was 71.6% in the first half of 2019. For cancellation review cases, the success rate was 82.2% in 2020 and 82.8% in 2022.
However, there are some uncertainties. For example, evidence of forgery by registrants or their agents could undermine this otherwise effective strategy. We have encountered blatant evidence forgery (e.g. a misspelled word on a photograph of a sofa), yet the registration was upheld and only corrected later in court. Sanctions for such forgery remain uncommon. Furthermore, the number of cancellation filings has increased from 56,000 in 2017 to 229,000 in 2024. Since early 2025, CNIPA has required applicants to provide detailed reasons and preliminary investigative evidence for cancellation requests, raising the threshold and leading to an increase in non-acceptance. This makes initiation more difficult.
5. File a complaint with the Administration for Market Regulation (AMR) or instituting civil litigation for unfair competition
The AMR action offers a less burdensome and more expedited process, yielding a decision within 2-3 months, with penalties applicable but no compensation awarded to rights holders. The litigation approach allows recovery of enforcement costs and reasonable expenses (including opposition, invalidation, and litigation attorneys’ fees) plus additional damages.
Parker (a global leader in motion and control technologies) successfully filed an AMR complaint against a company for repeatedly pre-empting its marks, resulting in a RMB 10,000 (approx. US$1,570) fine for the registrant. We also represented a luxury car client in filing an AMR complaint against a Beijing-based agency for filing 20 malicious applications for a Hong Kong copycat company, leading to a fine of RMB 70,000 (approx. US$11,000) for the agency – the first such penalty in Beijing.
In 2021, the Xiamen Intermediate People’s Court held that two companies and their controlling shareholders had engaged in unfair competition by squatting on 48 marks similar to those of Emerson. The court also found an agency liable for facilitating infringement, awarding compensation of RMB 1.6 million (approx. US$251,500). This marked the first nationwide case recognizing mere squatting (without use) as unfair competition. We also initiated a similar lawsuit for a client, securing a favourable first-instance judgment.
Beyond the above avenues, some rights holders opt to acquire trade marks through paid assignment to resolve issues swiftly. While this involves compromise and risks (e.g., CNIPA may refuse approval if the assignor has a history of bad faith), it remains a viable commercial solution. Initiating legal action first often helps secure a stronger negotiating position.
Written by:
Xuefang Huang
Partner | Legal Representative
Marks & Clerk Beijing
