Patent Specification Translation and Drafting: Why Professional Review Matters

Patent Specification Translation and Drafting: Why Professional Review Matters

Патентын мэдүүлэг боловсруулахдаа тодорхойлтыг Монгол Улсын үндэсний шаардлагад нийцүүлэн зөв, оновчтой орчуулах шаардлагатай.

Монгол Улсад патентын эрхийн хамгаалалт авах хэрэгцээ нэмэгдэж байна

Гадаад улсад оршин суугаа Монгол угсаат зохион бүтээгчид Монгол Улсад патентын эрхийн хамгаалалт авахыг зорьж байгаа нь сайшаалтай хэрэг. Патент нь шинэ бүтээлийн техникийн шийдэлд хуульд заасан нөхцөл, хугацааны хүрээнд онцгой эрх олгож, зохион бүтээгч болон эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бүтээлийнхээ эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлдэг. Түүнчлэн шинэ бүтээлийг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, технологи дамжуулах, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх замаар инновац, технологийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Гэвч патентын эрхийн хамгаалалт авахад зохион бүтээсэн техникийн шинэ шийдлийн зэрэгцээ патентын мэдүүлгийн баримт бичгийг зохих шаардлагын дагуу боловсруулах нь мөн адил чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, гадаад хэл дээр боловсруулсан патентын тодорхойлолтыг Монгол хэл рүү орчуулахдаа зөвхөн үг, өгүүлбэрийн утгыг буулгахаас гадна техникийн агуулгыг үнэн зөв хадгалж, Монгол Улсын патентын хууль тогтоомж, баримт бичиг боловсруулах шаардлагад нийцүүлэх хэрэгтэй.

Гэвч гадаад хэл дээрх эх баримт бичгээс орчуулсан патентын тодорхойлолтыг мэргэжлийн түвшинд хянаж, шаардлагатай засвар, боловсруулалт хийлгүйгээр мэдүүлэх тохиолдол анхаарал татаж байна. Энэ нь ялангуяа шинэ бүтээлийн техникийн агуулгыг бүрэн илэрхийлэх, патентын томъёоллоор тодорхойлогдох эрхийн хамгаалалтын хүрээг оновчтой тодорхойлох, баримт бичгийг Монгол Улсын холбогдох шаардлагад нийцүүлэх зорилгоо алдах эрсдэл үүсч байна.

Патентын тодорхойлолтын орчуулга яагаад чухал вэ?

Патентын тодорхойлолт нь техникийн болон эрх зүйн тусгай мэдлэг шаардсан баримт бичиг юм. Үүгээр зөвхөн шинэ бүтээлийг тайлбарлах бус, харин патентын эрхийн хамгаалалтын техникийн шийдлийг тодорхойлдог.

Ялангуяа томъёолол хэсэгт патентын эрхийн хамгаалалтын хүрээ хязгаарыг томъёолох учраас үүнд онцгой анхаарах; нэр томъёоны хэрэглээ, бүтэц дараалал, ялгах хэсэг зэрэг нь тодорхойлолтод дурдсан шийдэлтэй хэрхэн уялдаж байгааг нарийвчлан авч үзэж, ойлгомжтой, оновчтой, техникийн хувьд үнэн зөв байх нөхцөлийг хангах шаардлагатай юм.

Патентын баримт бичиг боловсруулах аргачлал, хэлбэрийн шаардлага нь улс орон бүрд ялгаатай байж болно. Иймээс эх баримт бичиг дэх техник утгыг хадгалахын зэрэгцээ тодорхойлолтыг монгол хэлээр ойлгомжтой, үнэн зөв илэрхийлэхийн тулд мэргэжлийн түвшинд хянаж, үндэсний шаардлагад нийцүүлэх шаардлагатай. Ялангуяа томъёололд өөрчлөлт оруулахдаа техник утгыг алдагдуулахгүй байх, эх баримт бичигт ороогүй техникийн агуулга шинээр нэмэхгүй байх зарчмыг чанд баримтална.

Хиймэл оюун ухааны орчуулга ба түүнийг мэргэжлийн түвшинд хянах хэрэгцээ

Патентын тодорхойлолт боловсруулах, орчуулах хугацааг багасгах зорилгоор хиймэл оюун ухаан (AI) ашиглаж болох хэдий ч нэр томъёоны зөрүүтэй хэрэглээ, хоёрдмол утгатай илэрхийлэл, эсвэл анхны техник утгыг бүрэн илэрхийлээгүй, үндэсний патентын баримт бичиг боловсруулах аргачлалд нийцээгүй томъёоллын бүтэц үүсэх эрсдлийг бий болгож байна.

Иймээс хиймэл оюун ухаанаар боловсруулсан патентын тодорхойлолт, орчуулгыг мэргэжлийн түвшинд хянуулахгүйгээр шууд мэдүүлэх нь патентын мэдүүлгийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Хиймэл оюун ухааныг мэргэжлийн ур чадвар орлох хэрэгсэл бус, харин дэмжих хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй. Патентын мэргэжилтнүүд техникийн нэр томъёоны зөв хэрэглээг баталгаажуулах, томъёоллыг хянах, тодорхойлолтын бүх хэсэгт нэр томъёо болон агуулгын уялдааг хангах, мэдүүлэг гаргахаас өмнө засах шаардлагатай асуудлыг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх үүрэг

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг нь мэдүүлгийг захиргааны журмаар бүрдүүлж өгөх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Үүнд мэдүүлгийн баримт бичгийг хянах, болзошгүй алдаа, дутагдлыг илрүүлэх, Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журмын дагуу баримт бичиг боловсруулахад мэдүүлэг гаргагчид мэргэжлийн туслалцаа үзүүлдэг.

Тодорхойлолтын орчуулгад засвар хийх шаардлагатай бол түүний үндэслэл, шалтгааныг мэдүүлэг гаргагчид ойлгомжтой тайлбарлан, техникийн агуулга эсвэл томъёоллоор тодорхойлогдох эрхийн хамгаалалтын хүрээнд нөлөөлөх засварыг нягт нямбай хийж, шаардлагатай тохиолдолд мэдүүлэг гаргагчтай зөвшилцөнө.

Энэхүү мэргэжлийн үйл ажиллагаа нь мэдүүлэг гаргагчийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ патентын мэдүүлэг гаргах, хянан шийдвэрлүүлэх ажиллагааны чанар, найдвартай байдлыг хангахад хувь нэмэр оруулдаг.

Иймд мэдүүлэг гаргагчид болон гадаадын патентын фирмүүд патентын баримт бичгийг тухайн улсын шаардлагад нийцүүлэн боловсруулах нь зөвхөн найруулгын асуудал бус, харин үндэсний патентын тогтолцооны онцлог, эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзэх шаардлагатай үйл явц гэдгийг ойлгох нь зүйтэй.

Монгол Улсад патентын мэдүүлэг гаргахад баримтлах зөвлөмж

Чанартай патентын мэдүүлэг гаргахын тулд дараах зүйлийг анхаарна уу.

  • Үндэсний шаардлагыг эртнээс судлах. Орчуулсан тодорхойлолтыг эцэслэхээс өмнө Монгол Улсын патентын хууль тогтоомж, дүрэм, журам болон мэдүүлэг гаргахтай холбоотой шаардлагыг харгалзан үзэх.
  • Патентын мэргэшсэн орчуулга ашиглах. Техникийн нэр томъёо болон томъёоллын үг хэллэгийг үнэн зөв, нэг мөр орчуулсан эсэхийг хянах.
  • Мэргэжлийн хүнээр хянуулах. Монгол Улсын патентын баримт бичиг боловсруулах аргачлал, практикийг мэддэг мэргэшсэн патентын мэргэжилтнээр орчуулсан баримт бичгийг хянуулах.
  • Анхны техникийн утгыг хадгалах. Найруулга, нэмэлт өөрчлөлт, засвар нь шинэ бүтээлийн техникийн мөн чанарыг өөрчлөхгүй байх, эх баримт бичгээр дэмжигдээгүй агуулга нэмэхгүй байхыг анхаарах.
  • Дотоодын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нягт хамтран ажиллах. Мэдүүлэг гаргахаас өмнө хяналт, тодруулга болон шаардлагатай засварыг хийх хангалттай хугацаа төлөвлөх.
  • Зөвхөн хурд бус, чанарыг эрхэмлэх. Мэдүүлгийг аль болох хурдан гаргахад төвлөрөхийн оронд тодорхойлолтын үг хэллэг, бүтэц нь цаашид үзүүлэх эрхийн хамгаалалтад хэрхэн нөлөөлөхийг харгалзан үзэх.

Монгол Улсад патентын мэдүүлэг боловсруулах үйлчилгээ

dooreed нь Монгол Улсад патентын мэдүүлэг боловсруулах, мэдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Бид англи, орос хэл дээр боловсруулсан патентын тодорхойлолт болон холбогдох техникийн баримт бичгийг эх хувилбартай нь харьцуулан хянаж, техникийн агуулгын үнэн зөв байдал, нэр томъёоны нэгдмэл хэрэглээ, тодорхойлолт болон томъёоллын уялдааг хангахын зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох шаардлагад нийцүүлэн боловсруулахад анхаарч ажилладаг. Ингэснээр мэдүүлэг гаргагчид болон гадаадын патентын фирмүүдэд Монгол Улсад патентын мэдүүлэг гаргахад шаардлагатай чанартай, ойлгомжтой, техникийн хувьд үнэн зөв баримт бичиг бэлтгэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.

Монгол Улсад патентын мэдүүлэг боловсруулах болон оюуны өмчийн бусад мэргэжлийн үйлчилгээ авахыг хүсвэл ip@dooreed.com хаягаар холбогдоно уу.


Accurate translation is only the first step in preparing a patent application. Professional review and adaptation to local requirements are essential to ensuring the quality of patent documentation in Mongolia.

Growing Demand for Patent Protection in Mongolia

The growing number of foreign applicants, including inventors of Mongolian ethnicity residing abroad, seeking patent protection in Mongolia is a welcome development. It creates opportunities to protect valuable inventions, promote technological innovation, and strengthen intellectual property protection in the country.

At the same time, it highlights the importance of ensuring that patent applications are prepared in accordance with the applicable requirements of the Mongolian intellectual property system.

One issue that deserves particular attention is the submission of patent specifications translated from foreign-language originals without sufficient professional review or adaptation to local drafting requirements.

Patent Specifications Require More Than Translation

A patent specification is a specialized technical and legal document. Its purpose is not simply to describe an invention, but also to define the technical solution for which patent protection is sought.

The claims are particularly important because they define the scope of the requested patent protection. Their wording, structure, terminology, and relationship to the description must be carefully considered to ensure clarity, consistency, and technical accuracy.

Patent drafting conventions and formal requirements may vary between jurisdictions. Consequently, a specification prepared for filing in another country may require linguistic and technical adjustments before it can be appropriately submitted in Mongolia.

A literal translation does not necessarily satisfy these requirements. Professional review is needed to ensure that the original technical meaning is preserved while the specification is expressed in clear, accurate Mongolian and adapted to the applicable local requirements.

Such adaptation must be undertaken carefully, particularly when revising the claims, so that the intended technical meaning is preserved and no unsupported technical matter is introduced.

AI Translation and the Need for Professional Review

Artificial intelligence (AI) and machine translation tools have made technical translation faster and more accessible. They can be useful in preparing preliminary translations of patent specifications and reducing the time required for document preparation.

However, patent documents require a high degree of precision. AI-generated translations may contain inconsistent terminology, ambiguous expressions, or claim structures that do not adequately reflect the intended technical meaning or comply with local drafting conventions.

Submitting an AI-generated translation without professional review may therefore compromise the quality and clarity of the application.

AI should be used as a supporting tool rather than a substitute for professional expertise. Patent professionals play an essential role in verifying technical terminology, reviewing claim language, maintaining consistency throughout the specification, and identifying issues that require correction before filing.

The Role of Patent Agents in Mongolia

Patent agents provide more than administrative assistance in submitting applications. Their professional role includes reviewing application documents, identifying potential deficiencies, and helping applicants prepare documentation that meets the applicable requirements in Mongolia.

Where a translated specification requires revision, the reasons for the proposed changes should be communicated clearly to the applicant. Any revisions affecting the technical substance or scope of the claims should be handled carefully and, where appropriate, in consultation with the applicant.

This professional review process helps protect the interests of applicants while maintaining the quality and credibility of patent prosecution services.

It is therefore important that applicants and foreign patent firms recognize that local adaptation is not merely an editorial preference. It is an integral part of preparing a patent application for submission in a different jurisdiction.

Best Practices for Filing Patent Applications in Mongolia

To support the preparation of high-quality patent applications, applicants and their representatives should consider the following practices:

  • Review local requirements early. Consider the applicable Mongolian patent laws, regulations, and filing requirements before finalizing the translated specification.
  • Use specialized patent translation. Ensure that technical terminology and claim language are translated consistently and accurately.
  • Arrange professional review. Have translated documents reviewed by a qualified patent professional familiar with Mongolian patent drafting practices.
  • Preserve the original technical meaning. Ensure that revisions improve clarity and compliance without unintentionally changing the invention’s technical substance or introducing unsupported matter.
  • Communicate with the local patent agent. Allow sufficient time for review, clarification, and necessary amendments before filing.
  • Prioritize quality over speed alone. Consider the long-term implications of the specification’s wording and structure, rather than focusing exclusively on the speed of submission.

Patent Application Preparation and Review Support in Mongolia

dooreed provides patent application preparation and filing services in Mongolia. As part of this process, we also review patent specifications and related technical documents originally prepared in English or Russian to help ensure technical accuracy, consistency, and alignment with applicable Mongolian patent drafting requirements.

Our approach combines an understanding of the invention’s technical substance with knowledge of local patent drafting practices, helping applicants and foreign patent firms prepare clear and appropriately structured patent documentation for filing in Mongolia.

For patent application services and professional assistance in Mongolia, please contact ip@dooreed.com or visit www.dooreed.com.